Цахилгаан шатанд нэгэн эмэгтэй бусдыг зодож буй бичлэг олон нийтийн сүлжээгээр цацагдсан. Тэгвэл уг хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн байна.
Тодруулбал, цагдаагийн байгууллагад 2023 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар хорооны нутаг дэвсгэрт "Ээж, аав 2 зодолдоод байна" гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Тус дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс иргэн “Э” нь гэр бүлийн хамаарал бүхий “Д”-г цахилгаан шатанд биед нь халдсан гэх үйлдлийг гомдол, мэдээллийн бүртгэлд авч, шалгалтын ажиллагаааг явуулж байна.