Б.Мөнхцацрал
Шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2023.09.12 15:18
3307
Б.Ганхуяг: Бид золиослогдож тэд засагтай, тамгатай, төртэйгөө үлдэж болохгүй

Нүүрсний гэх  тодотголтой УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, "Эрдэнэс Тавантолгой"-н Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр өглөө эхэлсэн. Энэ үеэр шүүгдэгч Б.Ганхуяг Ерөнхий шүүгч н.Халиунаас татгалзах хүсэлт гаргасан бөгөөд шүүх бүрэлдэхүүн хүлээж аваагүй бөгөөд хуралдаан 13.30 цагт үргэлжилсэн. 

Б.Ганхуяг "Би хилс хэрэгт гүтгэгдэж, хэлмэгдэхгүй. Намайг болон эдгээр 11 хүнийг улс төрийн золиос болголоо. Бид золиослогдоод, тэд тэнд засагтай, тамгатай, төртэйгөө үлдэж болохгүй. Нүүрсний том төслүүд хаана байна. Энэ төслүүдийн цаад эзэн нь хэн бэ. Т.Аюурсайхан энд юу хийж сууж байгаа юм бэ. Надтай хальт найзалсны төлөө энд сууж байгаа бол бүгдийг нь аваад ир. 76-уулаа энд сууя. Хоёрдугаарт нүүрсний талаарх яригаад байсан оптек гэрээ, гааль, тээвэр, тендер хаана байгаа вэ. Би АТГ-т бүгдийг нь хэлсэн. Хаана байна.

Надад жорлонгийн хэрэг тохчихоод жинхэнэ эзэд нь  ард үлдэж байна. Эдийн засгийн сайд Ч.Хүрэлбаатар Солонгост орд зарсныхаа мөнгийг над дээр бичээд явах юм уу. Тэгвэл бүгдийг нь аваад ир. Эцэггүй хүүхэд бүрийг над даар бич" гэлээ.