Б.Урантуяа
сэтгүүлч
Нийгэм
2023.09.14 11:29
3171
ЕТГ-ын Хүнсний төсөл, хөтөлбөрийн албаны даргаар А.Амаржаргал томилогдлоо

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөний үйл ажиллагааг зохицуулах, хяналт тавих, чиглүүлэхэд гол үүрэг гүйцэтгэдэг ЕТГ-ын Хүнсний төсөл, хөтөлбөр хариуцсан албаны даргаар А.Амаржаргал томилогдлоо.

Авид овогт Авидсүрэнгийн Амаржаргал нь 2001 онд ОХУ-ын Москва хотын Хүнсний үйлдвэрийн их сургууль, Удирдлагын академийг тус тус төгссөн, Хүнсний үйлдвэрийн инженер-технологич мэргэжилтэй, шинжлэх ухааны магистр.

А.Амаржаргал нь 2002-2003 онд Талх чихэр ХХК-д мастер технологич, 2003-2008 онд Хүнсний Эрдэм Шинжилгээний хүрээлэн /Төрийн өмчит ХҮНСТЕХ корпораци/-д Эрдэм шинжилгээний дэд ажилтан, Эрдэм шинжилгээний ажилтан, Эрдэмтэн нарийн бичгийн дарга, ШУТ төслийн удирдагч, 2008-2010 онд Москвагийн Хүнсний үйлдвэрлэлийн их сургуульд аспирант, 2010-2014 онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт Хүнсний аюулгүй байдал хариуцсан улсын ахлах байцаагч, 2014-2022 онд ХХААХҮЯ-ны ХҮБХЗГ-т Хүнсний аюулгүй байдал хариуцсан ахлах мэргэжилтэн, Хүнсний хангамж, экспорт, импорт хариуцсан ахлах мэргэжилтэн, Бодлого төлөвлөлтийн газрын хүнсний үйлдвэрлэлийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн, 2022 оноос ЕТГ-ын Хүнсний төсөл, хөтөлбөрийн албанд референтээр ажиллаж байсан юм.