Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Улс төр
2023.09.16 13:46
6306
Ерөнхий сайдаар ахлуулсан Засгийн газрын гишүүд Сэлэнгэ аймагт ажиллаж байна

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд С.Амарсайхан болон УИХ, Засгийн газрын бусад гишүүд, холбогдох албан тушаалтнууд  Сэлэнгэ аймагт ажиллаж байна.

Өнөөдөр Алтанбулагийн чөлөөт бүсийн үйл ажиллагааг шалгаж, газар дээр нь ажиллалаа.

Алтанбулагийн чөлөөт бүсэд худалдаа үйлчилгээ эрхлэгчдийн зүгээс иргэдийг чөлөөт бүс рүү нэвтрүүлэхийг хориглосноос үүдэн эдийн засгийн эргэлт эрс муудсан талаар хэлж байлаа.

Өдөрт 2000-3000 иргэн үйлчлүүлдэг байсан тус чөлөөт бүсэд өнөөдрийн байдлаар үйлчлүүлэгчдийн тоо 10 дахин буурсан байна.