Б.Мөнхцацрал
Шуурхай албаны сэтгүүлч
Live
2023.10.02 12:07
9026
О.Баасанхүү: МАН алуурчидтай нэгдэж, С.Зоригийн хэргийг санаатайгаар нуугаагүй л юм бол АН-ыг хохирогчоор тогтоо!

 

Өнөөдөр төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсан амиа алдсан өдөр. Эл өдөр АН-ын гишүүд дэмжигчид түүний хөшөөнд цэцэг өргөдөг уламжлалтай бөгөөд энэ үеэр О.Баасанхүүгээс хэргийн талаар байр суурийг нь сонслоо. 

 

Тэрбээр "Ард түмэн 1998 оны 10 дугаар сарын 2-ны өдрийг эргэн дурсах хэрэгтэй байна. Тухайн үед АН засгийн эрх барьж байсан. МАН-ын энэ хэргийг илрүүлэхийг огт хүсээгүй. 2000 онд, 2004, 2008 онд илрүүлж  болох л байсан.

С.Зориг агсны хэрэгт ард түмнээрээ санаа зовниж зууны луйвар хэмээн нэрлэж байсан Шо.Отгонбаялаг гэдэг хүнийг шалгах гэж байтал харамсалтай нь зуурдаар нас барсан. Тэр хүний өмгөөлөгч байсан хүн ерөнхий прокурор, ерөнхий шүүгч хийж байсан. Шүүх, прокурор нь сэжиглэгдэж байсан хүний өмгөөлөгч нар байхаар яаж ч энэ хэрэг илрэх вэ гэж би бодож байсан. 

2008 онд Үндсэний Аюулгүй байдлын зөвлөл солигдсон. Энэ үед тодорхой нэр бүхий хүмүүсийн гэм буруутайг тогтоогоод захиалагчийг нь шүүх рүү явуулна гэх үед МАН ялж гэмт хэрэг хийсэн хүмүүсийг нь муухай аргаар илчилж, зовоосон байна гэж үзээд прокурор, тагнуулын дарга, нэр бүхий мөрдөгчдийг шүүхээр ял өгүүлсэн. 

Одоо бүх л эрх мэдэл МАН-ын мэдэлд байгаа. Энэ бол амьд гэрчтэй хэрэг. АН-ын лидер. Намын лидер алуулна гэдэг бол хохирогч нь өөрөө Ардчилсан нам гэсэн үг. Тэгэхээр 1998 оноос хойш хохирогчоор тогтоогдоод явах ёстой. 

МАН хэрэв алуурчидтай нэгдээгүй л юм бол, санаатай нуугаагүй бол АН-ыг хохирогчоор тогтоож, гэм буруутай этгээдийг олж, хариуцлага тооц" гэв. 

Шууд дамжуулалт үзэх: