Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Улс төр
2023.10.04 16:21
18055
Х.Нямбаатар: Хотын даргын хувьд давс мэт шорвог шийдвэрүүдийг гаргахаас өөр аргагүй

МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж 100 хувийн саналаар Хууль зүйн сайд Х.Нямбаатарыг хотын даргаар сонгохыг дэмжлээ. Түүнээс өөрөөс нь зарим тодруулга мэдээллийг авлаа.

Х.НЯМБААТАР:  Өнөөдөр Ерөнхий сайдаас маш олон үүрэг даалгаврыг авсан. Хүн солигдлоо гээд төрийн ажил зогсож болохгүй. Тэнд байгаа хүмүүсийг бөөн бөөнөөр нь солино гэж ярьж болохгүй. Нийслэлийн тухайд маш олон асуудалтай их айл. Өнөөдөр Нийслэл хотод авах арга хэмжээний талаар Монгол Улсын Засгийн газрын тогтоол гарсан. 

Хотын даргын хувьд давс мэт шорвог шийдвэрүүдийг гаргахаас өөр аргагүй. Намайг ажлаа аваад ядаж сар болсны дараа угаадас цацаарай. 

Б.Дэлгэрсайхан гишүүний хувьд түгжрэлийн сайдаар томилогдох шийдвэр гарч байна. Бид хоёр 2016 онд хамт сонгогдож байсан туршлагатай хүн. Бид ямартай ч ийм тийм юманд томилогдъё гэж хэлээгүй.

Мөн Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон гишүүний хувьд тойрогтоо очиж ажлаа танилцуулна. Би тойрогтоо их амьтай хүн гэдгийг мэдэж байгаа байх" гэлээ.

Шууд дамжуулалт: