Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2023.10.04 17:51
6445
Д.Амарбаясгалан: “Тэнүүн Огоо” ХХК-ийн асуудалд өнөөдрийн парламентад байгаа Дархан- Уул аймгийн гишүүд холбоогүй

“Тэнүүн Огоо” ХХК-ийн асуудалд өнөөдөр парламентад суудалтай Дархан-Уул аймгийн гишүүд холбоогүй, өмнөх гишүүдтэй хамааралтай гэх мэдээллийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан өглөө.  

Тэрээр, “Тэнүүн Огоо” ХХК хэзээ байгуулагдсан, хэзээнээс эхэлж нийслэлийн дэмжлэгтэйгээр томорсон,  тэр цаг үед байсан улс төрчид нь хэн бэ гэдгийг ил болгох ёстой. Өнөөдрийн бизнес эрхлэгчдийн 75% нь төрийн ямар нэгэн дэмжлэгтэйгээр шийдвэр гаргуулж бизнес хийж байна. Тийм ч учраас чөлөөт зах зээлийн өрсөлдөөнийг либералчлахаар Засгийн газар ажиллаж байна.  Ногоон автобусны асуудал дээр шууд худалдан авах ажиллагаа руу ороод төр өөрөө автобусаа худалдан авах зохион байгуулалтаа хийсэн нь буруу.Улаанбаатар хотын нэн тулгамдсан нийтийн тээврийн парк шинэчлэлийн асуудал дээр анхан дунд шатанд ажил гүйцэтгэж байгаа, гарын үсэг зурсан этгээдүүд ийм түвшинд аваачсанд харамсаж байна, хэлэх муу үг олдохгүй байна” гэв.

Шууд дамжуулалтыг үзэх: