Б.Мөнхцацрал
Шуурхай албаны сэтгүүлч
Улс төр
2023.10.04 18:03
8090
Б.Энхбаяр: Ерөнхий сайд "шударга ёсны тэмцэлд хамт зогсож чадах уу" гэж асуусан

Өнөөдөр МАН-ын Удирдах Зөвлөл хуралдаж ХЗДХ-ийн сайдад УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг дэмжсэн. Энэ талаар өөрөөс нь байр суурийг нь сонслоо. 

Тэрбээр "МАН-ын Удирдах зөвлөлөөр улстөрийн шийдвэр гаргалаа. Төрийн шийдвэр гараагүй байгаа учир урьдчилж байр суурь илэрхийлэх нь зохимжгүй. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ намайг дуудаж уулзсан. Гурван асуулт асуусан. 

Нэгдүгээрт, хүний эрхийн мэдрэмжтэй байж чадах уу. Мөн Хөгжлийн банкны сонсголыг амжилттай зохион байгууллаа. Тиймээс нүүрсний сонсголыг амжилттай хийж чадах уу.

Шударга ёсны тэмцэлд хамт зогсож чадах уу гэж  асуусан. Түүнчлэн БЗС-ийн асуудалд нэр холбогдож байна. Энэ талаар тайлбараа хэлээрэй гэсэн. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ материалууд татаад үзсэн байсан. Хуулийн хувьд ямар ч асуудал байхгүй. 

16 жилийн өмнө 30 хүрээгүй байхдаа Хууль зүйн яаманд ажиллаж төрийн захиалгаар суралцсан. Төрийн даалгаваар л яваад ирсэн. Төлбөрөө 100 хувь бэлэн мөнгөөр барагдуулсан. Ямар нэг хуулийн зөрчил байхгүй. Нүүсний сонсголыг энэ онд багтааж зохион байгуулах учиртай гэдгийг хэлсэн. Яаралтай энэ ажилдаа орох ёстой" гэлээ. 

Шууд дамжуулалт үзэх: