Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
УИХ-ын гишүүн
2023.10.05 13:04
15326
Б.Дэлгэрсайхан: Би хувиасаа онгоцны зардлыг дааж эрлийн ажилд тусалж байна

Дорноговь аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханыг Нийслэлийн түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга, Монгол Улсын сайд болгохоор МАН-ын Удирдах зөвлөл дэмжээд буй. 

Түүнээс тодруулга мэдээлэл авлаа.

Б.Дэлгэрсайхан: 2017 онд Дорноговь аймгийг бүрэн камержуулсан. 32 байршилд 69 камер бий. Гэхдээ шороо тоосноос болоод камерны чанар муудсан юм билээ. Камертай тулдаа алга болсон охиныг авч явсан машиныг олж тогтоосон шүү дээ. Хэрэв камер байгаагүй бол эрэл мухардах байсан. 

Би ер нь аймаг орон нутгийн тендерт оролцдоггүй. Тийм ч тулдаа элдэв нэр хоч зүүгээгүй явж байна. Сайншанд сумын камерыг сайжруулна гээд улсын төсөвт 130 сая төгрөг тавигдсан. Энийг хийгээгүй байгаа хүмүүстэй хариуцлага ярина, би өөрөө очно. 

Өмнө нь Замын-Үүд дээр Хятадын буцалтгүй тусламжаар камер тавиулах гэсэн чинь тухайн үеийн ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Гансүх тавиулахгүй гэж зүтгэсээр байгаад энэ буцалтгүй тусламж буцсан. Хэрэв тэр үед камержуулсан бол өнөөдөр Сэржмядаг хүүхдийн асуудал гараад л ирэх байсан. Энд улс төржсөн юм байсан. Энэ болгоныг яриад байлтай биш!" гэв.