Б.Мөнхцацрал
Шуурхай албаны сэтгүүлч
Улс төр
2023.10.05 13:32
10905
М.Оюунчимэг: "Шүгэл үлээнэ" гэдэг хүүхдийн төлөө хийх АЖИЛ БИШ

Хүүхэд хамгааллын асуудал дээр УИХ-ын эмэгтэй гишүүд дорвитой ажил хийхгүй байгааг олон нийт шүүмжилдэг. Тэгвэл энэхүү асуудлын хүрээнд УИХ-ын гишүүн М.Оюунчимэгээс тодрууллаа. 

Тэрбээр "Жишээлбэл хүүхэд хамгааллын мөнгийг өвсөнд хүртэл явуулчихдаг. Энэ салбар үнэхээр дампуу байна. Тиймээс онц  байдал зарлаж Үндсэний аюулгүй байдлын түвшинд ярих хэрэгтэй. Танин мэдэхүйн мэдээлэл одоо хэрэггүй. Хүүхэд хамгааллын зардлыг 2006  оноос хойш нэмсэн. Салбар яам бодлогоор хүүхэд хамгаалалд онцгой анхаарах хэрэгтэй. Сонсгол, хэлэлцүүлэг зохион байгуулдаг. Гэтэл биеэ өмөөрсөн хүмүүс л байдаг. Үр дүн гарсангүй. Харин бид төсөв нэмэхэд тодорхой үр дүн гарсан.

Эмэгтэй гишүүд хашгирч, ориллоо  гээд энэ бол сонин биш. Хүүхэд хамгааллын асуудлыг эрэгтэй, эмэгтэй гэж ялгах биш. Энэ бол бүх хүнд хамаатай асуудал" гэв. 

Шууд дамжуулалт үзэх: