УИХ-ын эмэгтэй гишүүд хүүхэд, эмэгтэйчүүдийн эрхийн төлөө хэрхэн дуу хоолойгоо хүргэж ажиллаж байгаа талаар УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэгээс тодрууллаа.
Тэрээр, “Хүүхэд хамгааллын тухай хууль 2016 онд батлагдсан. 7 жилийн хугацаанд хуулиа шинэчлээгүй бидний буруу. Гэхдээ УИХ-ын эмэгтэй гишүүд 2021 онд хүүхэд хамгааллын тодорхой заалтуудыг нэмэхээр санал гаргасан. Эдгээр саналуудыг хүүхэд хамгааллын хуулийн шинэчилсэн найруулагд хэлэлцэхээр хүлээгдэж байна. Намрын чуулганаар хэлэлцэнэ.
2024 оны төсөвт хүүхэд хамгааллын зардал 4,9 тэрбумаар нэмэгдэж 14 тэрбум болж байгаа. Төсөв хэдийгээр нэмж байгаа ч хангалттай биш байна. Хүний эрхэд суурилсан төсөвт анхаарах хэрэгтэй.
Мөн төсвийг нэмэхийн сацуу хүүхэд хамгааллын нэгж дээр мэргэжилтнүүдийг нэмэх шаардлагатай байна.” хэмээлээ.
Шууд дамжуулалтыг үзэх: