Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Засгийн газар
2023.10.06 14:30
13823
Л.Энх-Амгалан: Ганц хоёр удаа сургууль дээр хүүхдийн эрх зөрчигдсөний төлөө бүх багш нарыг дарангуйлагч болгож болохгүй

Өнөөдрийн УИХ-ын чуулганаар хүүхэд хамгааллын асуудлыг хэлэлцлээ. Чуулганы үеэр БШУЯ-ны сайд Л.Энх-Амгалан “Ниргэсэн хойно нь хашхирав гэдэг шиг ийм байдлаар ганц хоёр өдрийн загасны ой санамжтай байж болохгүй. Хүүхдийн эрх зөрчигдөж байгаа асуудлын 70% нь гэр бүлийн орчинд болж байна, зөвхөн сургууль цэцэрлэгийн орчинд биш” хэмээн хэлсэн. Түүнийхээ хариуд УИХ-ын дарга Г.Занданшатарт зэмлүүлээд амжсан.

Тэрээр, “Боловсролын багц хуулиар эцэг эхчүүдийг илүү үүрэгжүүлж байгаа. Зөвхөн багш, сурган хүмүүжүүлэгч нарт бурууг өгчхөөд нүд үзүүрлээд байж болохгүй. Олон талаас хариуцлагатай байх хэрэгтэй. Ганц нэг удаа сургуулийн орчинд хүүхдийн эрх зөрчигдсөний төлөө бүх багш нарыг хүүхдийн эрхэд халддаг, дарангуйлагч болгож болохгүй гэдгийг би чуулган дээр хэлсэн.

Хүүхдийн эрхийн тухай хууль, гэр бүлийн тухай хуулиуд дээрээ эрх зүйн шинэчлэл хийх хэрэгтэй. Би хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эрхийг хангахаар сүүлийн үед нэлээн сууж байна. Гурван яам хоорондоо ямар ч уялдаа холбоогүй ажилладаг юм байна. Энэ тал дээр анхаарах хэрэгтэй” гэв.

Шууд дамжуулалтыг үзэх: