Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
УИХ-ын гишүүн
2023.10.06 15:03
25803
Ш.Адьшаа: Би төсвийн бус хөрөнгөөр Ховд аймгийнхаа сургууль, цэцэрлэгийн орны даавуу, гал тогооны хэрэгслийг сольсон

УИХ-ын гишүүн Ш.Адьшаагаас хүүхэд хамгааллын асуудлаар ямар ажлыг хийсэн, тойрогтоо хэрхэн ажилласныг тодрууллаа.  

Тэрээр, “Хүүхэд хамгааллын асуудал үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээнд байна. Үүнийг засаж залруулахын төлөө бид ажиллаж байна. Гэмт хэрэг үйлдсэн этгээдийг ялын хамгийн дээд хэмжээгээр шийтгэж бүх насаар нь хорих, өршөөлд хамруулахгүй байх зэрэг өөрчлөлтийг оруулах хэрэгтэй.

Би хүүхдийн боловсролын асуудлыг онцгойлон анхаарч ажиллаж байна. Ховд аймагтаа “Боловсролоо дэмжье” гээд зорилтот хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа.

Тус хөтөлбөрийн хүрээнд Ховд аймгийн 16 сумын дотуур байрны ор хөнжлийн даавуу, хоолны аяга тавгийг эрүүл ахуйн шаардлага хангасан эко хэрэгслээр сольсон. Мөн аймгийн төвийн бүх цэцэрлэгийн ор хөнжлийн даавуу, аяга таваг хэрэгслийг сольсон. Эдгээр ажлыг төсвийн бус эх үүсвэрээр шийдсэн” гэв.

Шууд дамжуулалтыг үзэх: