Б.Мөнхцацрал
Шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2023.11.02 15:45
17187
Х.Нямбаатар: Түгжрэлийн эсрэг огт ажил хийхгүй, гүлдийгээд байгаа нь хамгийн муухай

Өнөөдөр Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний түгжрэл бууруулах, орон сууцжуулах хуулийг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцлээ. 

Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатараас тодрууллаа. 

Тэрбээр "Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах хууль батлагдсанаар төлбөртэй бүс тогтоох болон шууд мөнгөн төлбөр авах асуудал огт байхгүй. Эхний ээлжинд НИТХ, НЗДТГ эрхээ хуулиар л авч байна. Хууль батлагдасны дараа НИТХ нийслэлд зорчих тээврийн хэрэгслийн дугаар олголтын тогтоох уу, үгүй юу гэдэг бол дараагийн асуудал юм. 

НИТХ дараа нь түгжрэлийг бууруулах чиглэлээр  төлбөртэй бүс тогтоох эсэхийг мөн л хурлаар жичдээ тогтооно.  Бүс тогтоосны дараа бүсээс хэдэн төгрөгийн хураамж авах вэ гэдгийг үе шаттайгаар зохион байгуулна. 

Бид юу ч хийхгүй байна гэдэг бол хамгийн аймшиг.

Өөрөөр хэлбэл сонгууль дөхсөн, захиргааны шинжтэй түгжрэлийн эсрэг арга хэмжээнүүд огт хийхгүй, гүлдийгээд байгаа нь хамгийн муухай.

Харин энэ түгжрэлийг даван туулахын тулд алхам хийсний дараа үр дүнгээ ярих, тооцоо судалгаатай байх нь өөр асуудал. Бүх томоохон улсууд энэ л дүрмээр явж ирсэн. 

- Хууль батлагдаагүй байхад 32-ын тойргийн орчим 320 автомашины зогсоол бариад эхэлсэн байна. Зогсоол байгууллаа гээд нийслэл рүү дугуйгаар, скүүтэрээр явах зам бий юу?

- Засаж байгаа. Юм хийхээр шүүмжлээд байх юм. Авто зогсоол бариад үүнээс  800 метр алхах замын иж бүрнээр нь зохицуулъя. Бид 100 метр газар нь эхний ээлжинд хүйтэн хотуудад байрлуулсан халтиргаа, гулгаа үүсгэдэггүй утсыг хүртэл тавьж үзэж байна. 11 дүгээр сарын дундуур ашиглалтад орно. Хан-Уул дүүрэгт мөн 3 байршилд авто зогсоол барих ажлыг судалж байна. 

 

Шууд дамжуулалт үзэх: