Б.Мөнхцацрал
Шуурхай албаны сэтгүүлч
Улс төр
2023.11.09 10:38
4672
#ХОМ5 Б.Чойжилсүрэн сайдын орлого 1.5 тэрбум болж өссөн ч ОРОН СУУЦ, АВТОМАШИНГҮЙ

177 тэрбум төгрөгөөр Хятадаас хагас кокосжсон нүүрс авч, туршилт хийнэ гэсэн нь олон нийтийн шүүмжлэлд өртөөд байсан Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн /ХОМ/ 2022 оны хөрөнгө орлогын мэдүүлэгтэй танилцья.

Түүний хөрөнгө орлогын мэдүүлгээс харахад 2021 оноос өөрийн орлого 43 саяас 1.5 тэрбум төгрөг болж өсчээ. 

Тодруулбал,  өөрийн орлого 1 тэрбум 543 сая төгрөг бол гэр бүлийн орлого 68 сая төгрөг байна. 

Тэрбээр 2021 онд 1 нийтийн орон сууцтай гэсэн бол 2022 онд нийтийн орон сууцгүй хэмээн мэдүүлжээ. Мөн амины орон сууц, зуслангийн байшин, үйлчилгээний зориулалттай обьект, авто гараж, авто зогсоол байхгүй. 

Эрчим хүчний сайдын ХОМ-ээс харахад 2018 оноос хойш тээврийн хэрэгсэлгүй /автомашин/ гэжээ. Харин бизнесийн салбар төдийгүй улстөрд чамгүй олон жил зүтгэж буй эрхэм 6 адуутай. 

Тэрбээр дотоодын банк санхүүгийн байгууллагад 25 сая төгрөгийн хадгаламжтай. 1.5 тэрбум төгрөгийн бэлэн мөнгөтэй. УИХ-ын гишүүд дундаа хамгийн олон буюу 40 гаруй компанид хувьцаа эзэмшдэг юм. 

Тодруулбал, 

Жи Эйр Эл Колорс ХХК,

Хаус Инвест Колорс ХХК,

Жи Эйр Эл Пропертиз ХХК,

Хаус Инвест Гранд ХХК,

Жи Эйр Эл Девелопмент ХХК,

Жи Эйр Эл Экспресс ХХК,

Жи Эйр Эл Констракшин ХХК,

Жи Эйр Эл Автомотив ХХК,

Жи Эйр Эл Блю Скай ХХК,

Хаус Инвест Девелопмент ХХК,

Жи Эйр Эл Финанс ХХК,

Жи Эйр Эл Хаус ХХК,

Цэнхэр гантиг ХХК,

Хос гэрэлт авто сервис ХХК,

Кэй Би тауэр пропертис ХХК,

Сауд гоби петро ойл транс ХХК,

Хаус инвест такс ХХК,

Канад цэцэрлэг,

Нэйшнл майнинг лаб ХХК,

Хурд юнайтед финанс ХХК,

Түмэн найрамдал ХХК,

Беллвью пропертис ХХК,

Монконс ХХК,

Хурд-Энержи ХХК,

Нэшнлмайнинг групп ХХК,

Хурдкапитал ХХК,

Хурдмайнинг ХХК,

Юнайтедложистик групп ХХК,

Хурдстандарт ХХК,

Хурдресурс ХХК,

Хурдцентр ХХК,

Эйжнложистик бридж ХХК,

Юнайтедтранс групп ХХК,

Хурд Транс ХХК,

Хурдпропертийз ХХК,

Өмнийн гоё говь ХХК,

Говь гоё сайхан ХХК,

Апартмент Кей Эйч ХХК,

Хаус инвест ХХК,

Сауд гоби блейк гоулд ХХК,

Рапид харш ХХК,

Хурд групп ХХК,

Хурд Хүн ХХК