Сайдаар томилогдсоноос хойш олон нийтийн шүүмжлэлд өртөж, салбартаа хийсэн ажил нь нүдэндээ харагдаж гавьдаггүй хатагтай бол Соёлын сайд Ч.Номин.
Салбараа хөгжүүлэх тал дээр сэтгэл, зүтгэл муутай ажилладаг хэмээн шүүмжлүүлдэг түүний /ХОМ/ хөрөнгө орлогын мэдүүлгийг танилцуулья.
Соёлын сайд Ч.Номингийн өөрийн жилийн орлого 135 сая төгрөг бол гэр бүлийн орлого 548 сая.
Тэрбээр 11 тэрбум 458 саяар үнэлэгдэх нийтийн орон сууц найм, авто зогсоол гурав, дуусаагүй хоёр барилгатай.
Нийт 1 тэрбум 240 сая төгрөгийн Nissan Patrol ,Mercedes Benz G 55 AMG, Porsche Cayenne, Toyota, Alphart, Land Cruiser 80 зэрэг таван автомашинтай.
Соёлын сайдын үнэт эдлэл 750 саяар үнэлэгдэнэ. Дотоодын банк санхүүгийн байгууллагад 197 сая, гадаадын банк санхүүгийн байгууллагад 88 сая /төгрөгөөр/ төгрөгийн хадгаламжтай. 236 сая төгрөгийн бэлэн мөнгөтэй гэж ХОМ-тээ мэдүүлжээ.
Бусдаас 23 тэрбум 73 сая төгрөгийн авлагатай бол 3 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй аж.
Тэрбээр 20 гаруй компанид хувьцаа эзэмшдэг байна. Тодруулбал, Булган Ундрага ХХК, Түмэн шувуут ХК, Сэнтрал Экспресс Си ви ЭС ХК, Монос хүнс ХК, Тэнгэрлэг медиа групп ХК, Говь ХК, Эрдэнэс таван толгой ХК, Ард Бит ХК, Скинни констракш ХХК, Номсис ХХК, Ард кредит ХК, Ард санхүүгийн нэгдэл ХК, Ард даатгал ХК, Монголын телевизүүдийн Чуулган Бусад, Ай Ти Би консалтинг ХХК, Веп Энтертайнмент ХХК, Воркшоп ХХК, Скинни ХХК, Арри Монгол ХХК, Ори Студиос ХХК, Монимэйшн ХХК.