Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн салаан дарга, дэслэгч Г нь байлдагчийг зодож, гэмтээсэн хэрэг өнгөрсөн гуравдугаар сард гарсан. Тухайн үед байлдагч эмнэлэгт хүргэгдсэн ч бэртлээ даалгүй нас барсан юм. Тэгвэл буруутай этгээд болох дэслэгч Г-д шүүхээс 14 жилийн хорих ял сонсож, ялаа эдэлж байгаа аж.