Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн хяналтын камерын бичлэгийг амиа алдсан цэргийн алба хаагч Д-гийн ар гэрийнхэнд үзүүлэхээр болсон. Тэгвэл тэрбээр камерын бичлэгийг үзэхээс татгалзсан байна.
Тэрбээр "Хорь гаруй хоногийн бичлэг байна. Энэ хугацаанд яаж үзэх вэ, амжихгүй юм байна. Тиймээс би бичлэгийг үзэхээс татгалзсан. Буяны ажлын дараа бүтнээр нь үзнэ.
Манай гэр бүлийн хувьд маш их гомдолтой байна. Хүүгийнхээ хэргийн араас чадах хэрээрээ явна. Би эрүүл хүүхдээ явуулсан. Ханиадгүй, эрүүл болоод л цэрэгт аваад явсан. Эрүүл гэдгийг нь батлаад аваад явсан биз дээ. Миний хүүгийн талаар захын хүн хэлнэ. Ах эгч нараа хүндэлсэн, даруу төлөв, сурлага сайтай ангийн дарга байсан. Миний хувьд анхныхаа мэдүүлгээ өглөө. Гарын үсэг ч зураагүй байсан.
Хяналтын камерын бичлэг, задлан шинжилгээний хариунд л итгэж байна. Коридорын бичлэгийг би үзэхгүй гэсэн" хэмээлээ.
Шууд дамжуулалт үзэх: