УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очироос согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдолд эрүүгийн ямар хариуцлага хүлээлгэх талаар тодрууллаа.
Тэрбээр " Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүний амь нас хохирсон тохиолдолд бүх насаар нь жолоодох эрхийг хасна.
Ялын бодлого чангарна. Айраг ууж согтсон байна уу. Архи ууж согтсон байна уу гэдгийг ялгах боломжгүй. Согтуу л бол согтуу гэж үзэж байгаа.
Ер нь согтуурсан, цусан дахь спиртийн агууламж, цагдаагийн алба хаагч үлээлгээд 20-оос дээш гарсан тохиолдолд айраг, дарс уусан гэж хэлээд нэмэргүй л гэсэн үг" гэв.
Шууд дамжуулалт үзэх: