Б.Мөнхцацрал
Сэтгүүлч
Нийгэм
2023.11.16 14:42
5251
С.Тайван: Цахим мөрийтэй тоглоомоор нэг ч төгрөг олохгүй, хожихгүй гэдгийг анхаар

Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газраас цахим мөрийтэй тоглоомтой холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. 

С.Тайван "Өнөөдрийн байдлаар цахим мөрийтэй тоглоомтой холбоотой 204 хэрэг шалгагдаж байна. Мөн цахим мөрийтэй тоглоом зохион байгуулдаг 29 этгээдийг дайчлан баривчилсан. Нийт 3508 домайн хаягийн хандах эрхийг хязгаарлаж, 2715 данс царцаасан.

Эдгээр дансанд байсанл 4.6 тэрбум төгрөгийг мөн царцаасан.

Долоо хоногт 1-2 гэмт бүлгийг эрүүгийн хариуцлагад татан шалгаж байна. Тухайлбал мөрийтэй тоглоом зохион байгуулсан нийт 7 бүлгийн 29 этгээдийг дайчлан баривчилсан.

Эдгээр этгээдүүд хууль бусаар олсон орлогоороо их хэмжээний эд хөрөнгө худалдаж авсан. цагдаагийн байгууллагын алба хаагчдад нөлөөлөхийг оролдсон зэрэг тохиолдлууд гарч байна, Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулж байгаа болон хохирч байгаа иргэдийн тоо өсч байна.

Та энэ цахимаар мөрийтэй тоглоом нэг ч төгрөг олохгүй, нэг ч төгрөг хожихгүй гэдгийг хатуу анхаармаар байна "гэв.