Б.Мөнхцацрал
Шуурхай албаны сэтгүүлч
Улс төр
2023.11.16 16:19
3105
Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр Л.Өлзийсайханыг томиллоо

Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцсэн. Улмаар цэцийн гишүүнээр Л.Өлзийсайханыг томиллоо. 

Үндсэн хуулийн цэц есөн гишүүнээс бүрддэг бөгөөд гурвыг нь УИХ, гурвыг нь Монгол Улсын Ерөнхийлөгч томилдог бол үлдсэн гурвыг нь Улсын дээд шүүхийн санал болгож,  УИХ зургаан жилийн хугацаатай томилдог. 

Үндсэн хуулийн цэцийн гишүүн МУ-ын гавьяат хуульч Л.Өлзийсайханы товч намтар: 

Л.Өлзийсайхан нь 1975 онд Дархан хотод төрсөн. Нийслэлийн 50 дугаар сургуулийг төгссөн. Монгол Улсын Их Сургууль, Хуульзүйн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. ХБНГУ-ын Бильфелдийн их сургуульд Үндсэн хуулийн эрхзүй, Энэтхэг улсын Парламентын сургалт,судалгааны хүрээлэн болон Польш улсын Парламентын судалгааны төвд хуулийн төсөл боловсруулах аргачлал, техникээр мэргэшсэн.

Монгол Улсын Багшийн Их Сургуульд төр, эрхзүйн багшаар4 жил, МУИС-ийн Хуульзүйн сургуулийн эрхзүй, төрийн онол, түүхийн тэнхимд багш, ахлах багшаар 15 жил багшилсан доктор, дэд профессор.

2021 онд “Парламентын хуралдааны дэг: Эрх зүйн харьцуулсан шинжилгээ” сэдвээр хуульзүйн ухааны доктор(Ph.D)-ын зэрэгхамгаалсан. Эрхзүйч, хуульч. Эрх зүйн онол, Үндсэн хуулийн эрх зүй, парламентат ёс, парламентын хуралдааны дэг, хуульзүйн техникийн асуудлаар дагнан судалгаа шинжилгээний ажил эрхэлдэг. “Парламент”, “Парламентатёс”, “Хуульбүтээхурлаг”,“ Үндсэнхуулийн эрхзүйн харьцуулсан судалгаа”, “Парламентынболовсрол” зэрэг20 гаруй ном, товхимлыг бичиж, хэвлүүлсэн байна.