Б.Батчимэг
Сэтгүүлч
Хууль эрх зүй
2023.11.21 09:07
1285
Цагдаагийн алба хаагчдын холбогдсон хэргүүдийг прокурорт шилжүүллээ

АТГ-аас Эрүүгийн 840 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 14 хэргийг шүүхэд шилжүүлэх, 18 хэргийг хаах, 3 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 803 хэрэг шалгагдаж байна. Хэрэг бүртгэлтийн 2 хэрэгт нийт 12 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулжээ.

Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн цагдаа, хууль хүчний байгууллагынхны холбогдсон хэргүүдийг дурдвал:

  • - Ховд аймгийн Цагдаагийн газрын хэсгийн төлөөлөгч “Т” нь зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн гэх;
  • - Хилийн цэргийн ...-р ангийн заставын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч “Б”, жагсаалын дарга “Ч” нар нь бусдаас хахууль авсан гэх;
  • - Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газрын удирдах албан тушаалтан “Г” нь төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэх;
  • - “Ц” нь Цагдаагийн ерөнхий газрын Сургалт, дадлагын төвийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа бусдаас хахууль авсан гэх