Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2023.11.21 10:22
517
Улаанбаатар хотод нэг худгийг тойрсон 40 нүхэн жорлон байна

Монгол улс цэвэр усны нөөцөөрөө дэлхийн 145 орноос 22-т эрэмбэлэгддэг хэдий ч усыг хуримтлуулж,  нөөцлөн ашигладаггүй учраас усны нөөц хамгийн бага 20 орны тоонд багатдаг. Жил ирэх тусам усны нөөц багасаж автомашин угаалга, уул уурхай дээр цэвэр ус тонн тонноороо урссаар байна.

“Оюу толгой” компани дээр гэхэд л нэг секундэд  960 литр цэвэр зарцуулагдаж байна.

Нэг сард 10 уул уурхайн компани 2 сая ус шавхан зайлуулдаг. Энэ усыг дахин ашиглах боломж уул уурхайн компаниудад бий. Мөн автомашин угаалгууд саарал ус болон, хөрсний усаа шавхан зайлуулсан компанийн усыг хэрэглэх, дээврийн усыг ашиглах зэрэг аргаар усны 80%-ийг дахин ашиглах боломжтой.

Монгол улсад гүний усны аюулгүй байдал ч мөн алдагдаж буйг Усны газрын дарга З.Батбаяр хэлж байлаа.

Улаанбаатар хотод 680 мянган нүхэн жорлон, 17 мянган худаг бий. Тэгэхээр нэг худгийг тойроод  40 нүхэн жорлон байна гэсэн үг.

Үүнээс улбаатай Сэлбэ гол болон Зайсан орчмын айлуудын уснаас дээж авахад гэдэсний савханцар илэрчээ. Чандмань эрдэнэ болсон усаа хайрлаж хамгаалахгүй бол аюулын харанга аль хэзээний дэлдээд эхэлжээ...