Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Засгийн газар
2023.11.27 16:35
16134
Б.Энхбаяр: Нүүрсний сонсголд 175 иргэнийг гэрчээр дуудна

УИХ-ын Нүүрсний хулгайг хянан шалгах түр хороо өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаас гарсан шийдвэрийг ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр танилцууллаа. 

Нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголыг хоёр үе шаттайгаар зохион байгуулна.

Эхний үе шат 2023 оны арван хоёрдугаар сарын 04-08-ны өдрүүдэд болно.

Эхний сонсголоор: 

-“Тавантолгой” ХК-ийн нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаа

-“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрс олборлолт, бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагааны талаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж, нээлттэй сонсгол хийнэ.

Хоёр дахь үе шатыг энэ сарын 18-22-ны өдрүүдэд зохион байгуулна. Үүнд:

- “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрс борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа, охин болон хараат компаниудын хөрөнгө оруулалт, тэдгээрийн үйл ажиллагааны талаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж, нээлттэй сонсгол хийхээр Хянан шалгах түр хорооны тогтоолын төсөлд тусгасан байна.

"Нүүрсний сонсгол"-д Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, УЕП асан Д.Дорлигжав, УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, Ш.Адьшаа болон гишүүн асан Р.Амаржаргал тэргүүтэй 175 иргэнийг гэрчээр дуудна.

Шууд дамжуулалтыг үзэх: