Б.Мөнхцацрал
Шуурхай албаны сэтгүүлч
Улс төр
2023.12.11 10:35
20351
Ж.Ганбаатар: 18.000 тонн АИ-92 бензин замдаа явж байна. Зарим нь Монголд ороод ирсэн

Сүүлийн хэдэн өдөр шатахууны хомсдол үүсч иргэд урт дараалалд олон цаг болж байж ШТС-үүд 30-50 мянган төгрөгийн лимиттэй олгож буй. Тэгвэл үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар мэдээлэл хийлээ. 

Тэрбээр "ОХУ-д дизель түлш болон автобензин хомсдолтой хэвээр байна. Энэ нь түүхэндээ байгаагүй зүйл тус улсад үүслээ. ОХУ бол дэлхийн топ экспортлогч улс. Энэ нөхцөл байдал манай улсад шууд болон шууд бусаар нөлөөлж байна.  Хоригтой холбоотойгоор манай улсад 21 хоног огт шатахуун орж ирээгүйгээс болж нөөц бүрэн барагдсан. Энэ асуудлаас бид гарч чадахгүй байгаа. Энэ сард БНХАУ-аас 31,500 тонн дизель түлш захиалсан. Эхний 5,000 тонн нь өнөөдөр ирнэ. Дизель түлшний нөөцлөлт их байна.

ШТС-дад бөөний үнээс хямд зарж байгаа учир колонкуудаас бөөнөөр нь авч дамлан шаглаж байна. Тиймээс Улаанбаатар хотоос падаангүйгээр дизель түлш хөдөө орон нутаг руу гаргахыг өнөөдрөөс хориглож байна.

АИ-92-ийн хувьд Ангарскийн үйлдвэрээс 3-4 хоногийн дараа л орж ирдэг. Өнөөдрийн байдлаар 18.000 тонн АИ-92 бинзен замдаа явж байна. Зарим нь Монголд ороод ирсэн. 

Шууд дамжуулалт үзэх: