Б.Мөнхцацрал
Шуурхай албаны сэтгүүлч
Улс төр
2023.12.11 12:33
20132
Д.Балсандорж: 2028 он гэхэд нүхэн жорлонгоос салах бүрэн боломж бий

Ерөнхий сайдын өглөөний уулзалтад  “Монголын жорлонгийн холбоо” ТББ-ын тэргүүн Д.Балсандорж оролцож байр сууриа илэрхийллээ. 

Тэрбээр " Агаарын бохирдол өвлийн хүйтний улиралд бий болоод арилдаг. Харин хөрс, усны бохирдол бол бодит хүндрэл болоод байна. Нүхэн жорлонг шийдэх шийдэл надад бэлэн байна. Усны хэмнэлттэй, хөөсрүүлэгч жорлон ашигладаг технологи байна. Бас биотехнологийн буюу хуурай жорлонг орчин үед хэрэглэдэг болсон. Улаанбаатарт 2 сая жорлон байна.

Үүнийг шийдэх хувьсгалыг хийхээр БОАЖ-ын сайд шийдлээ танилцуулсан. 2028 он гэхэд нүхэн жорлонгоос салах бүрэн боломж байна. Нүхэн жорлонгоос салах асуудал бол эцсийн дүндээ Засгийн газрын биш, иргэдийн л оролцооны асуудал юм.