Б.Мөнхцацрал
Шуурхай албаны сэтгүүлч
Улс төр
2023.12.11 13:13
20814
Ц.Туваан:Муу л бол арын хар овоохой гэдэг шиг АН руу дайрдаг байсан.Одоо иргэд рүү чихэж эхэллээ

УИХ дахь АН-ын бүлэг цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

Юуны түрүүнд "МУ-ын хэмжээнд дизель түлш, автобензин олголт зогссонтой холбоотойгоор нөөц, татан авалтын асуудлаар салбарын сайдтай ярилцлаа. Мөн өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрч, ихэнх нутгаар зудтай байгаа учир энэ талаар Х.Болорчулуун сайдтай уулзах байсан ч тэрбээр ирсэнгүй"гэв. 

УИХ-ын гишүүн Ц.Туваан "Бухын дордохыг харж үнэг турж үхнэ" гэдэг. Эрх баригчид, УУХҮЯ-ыг хараад монголчууд хүнд байдалд орлоо. Хоёр сар гаруйн өмнө асуудал улам даамжирч, хүндрэл болж, хомсдол үүснэ" гэж хэлж л байсан. Өнөөдөр бахь байдгаараа. Өглөөний Ж.Ганбаатар сайдын ярианаас асуудал, шийдэл сонссон уу. Улаанбаатарт 5 цаг орчим дугаарлаж байж АИ-92 биш 95 авч байна. Хөдөө орон нутагт бүр л хүнд байна. Эрх баригчид шиг тэд 95 хийдэггүй.

3-4 хоногийн дотор асуудлыг шийднэ гэж байна. Үнэмшихгүй. Мөн нэг хүн тонн шатахуун ачаад явж байвал дамлах гэсэн хэрэгт шалгагдах юм байна. Муу л бол арын хар овоохой гэдэг шиг АН руу чихдэг байсан. Харин одоо ард иргэд рүү чихэж эхэллээ. Шийдэл гэдэгт олон асуултын тэмдэгтэй л үлдлээ " гэв.