Д.Намуунцэцэг
Ажлын алба сэтгүүлч
Нийгэм
2024.01.19 19:55
5492
“БАЯЛАГ БҮТЭЭГЧДИЙГ ДЭМЖИХ ХОЛБОО” 2024 ОНЫ АНХДУГААР ХУРЛАА ХИЙЖ, ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧДЭД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ

“Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ны 2024 оны анхдугаар хурал боллоо. Тус хурлаар 2024 ондоо хийж хэрэгжүүлэх томоохон ажлуудын төлөвлөгөөг урьдчилан хэлэлцлээ. Мөн үндэсний үйлдвэрлэгчдэд тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэж, түүнийг хэрхэн шийдвэрлэх тал дээр удирдах зөвлөлийн гишүүдийг санал хүсэлтийг сонсож, цаашдын үйл ажиллагаандаа тусгахаа холбооны удирдлагуудын зүгээс илэрхийллээ.

Үндэсний үйлдвэрлэгчид үйл ажиллагаа явуулахад татварын орчин муу, олон төрлийн тусгай зөвшөөрөл байгаа зэрэг олон асуудал өнөөг хүртэл тулгарсаар байна. Энэ дагуу “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ны удирдах зөвлөлийн гишүүд уг асуудлуудыг хэлэлцэн салбарынхаа бодлого, шийдвэрт нөлөөлөн бодит үр дүн гаргахыг зорин ажиллаж байна.

Мөн “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо” 2024 ондоо үндэсний үйлдвэрлэгчдийнхээ эрх ашгийг хамгаалах, салбарын бодлогын орчныг сайжруулахад голчлон анхааран ажиллахаа илэрхийллээ.