Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2024.02.20 08:21
1769
Сангийн сайд Б.Жавхлангаар ахлуулсан бүлэг төвийн бүсийн аймгуудад ажиллаж байна

Сангийн сайд Б.Жавхлангаар ахлуулсан бүлэг Төвийн бүсийн аймгуудад ажиллаж байна.
Төв аймгийн Эрдэнэсант суманд ажиллаж, аймаг сумын засаг дарга болон холбогдох албаны хүмүүстэй уулзлаа.
Өвөлжилт, хаваржилт хүндэрсэн зарим сумдаар явж, малчдад эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, хүнс, өвс тэжээл, шатахууны тусламж үзүүлэхээр ажиллаж байна. 
Төв аймгийн Лүн, Эрдэнэсант, Өндөрширээт, Дэлгэрхаан, Бүрэн, Баян-Өнжүүл, Алтанбулаг зэрэг сумдаар өвөлжилт нэн хүндэрч, зам даваа цасанд боогдож, малчид хүнс, өвс тэжээлийн хомсдолд орж, малын хорогдол их байна.
Төв аймгийн хэмжээнд зарим газраар цасны зузаан 15-30 см хүрч, 100 гаруй мянган мал хорогджээ.
Тус бүлгийн тухайд цаг алдахгүйн тулд нэг өдөр, нэг цагийн өмнө ч болтугай тусламж хүргэхээр бүлгээ хоёр хэсэг болгон хуваагдан явахаар зохион байгуулалтад оржээ.