Б.Нарангоо
Ерөнхий редактор
Ярилцлага
2024.02.22 14:36
4707
18 нас хүрээгүй хүүхдэд гурваас дээш удаа электрон тамхи худалдвал үйлчилгээ эрхлэгчийн бүртгэлтэй хариуцлага тооцно

18 нас хүрээгүй хүүхдэд электрон тамхи, түүний дагалдах хэрэгслийг худалдан борлуулахыг хориглох Нийслэлийн Засаг даргын захирамж өнгөрсөн оны сүүлээр гарсан. Иймээс тус бүтээгдэхүүнийг зарж борлуулж буй газруудад бага насны хүүхдэд зарахгүй байх хуулийн зөвлөмж өгчээ. Өсвөр насны хүүхдийн электрон тамхины хэрэглээг бууруулах, эрүүл өсөж бойжих, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах уг Захирамжийн хэрэгжилтийн талаар Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг дараах мэдээллийг өгч байна. 

Тэрээр "Электрон тамхийг худалдан борлуулж байгаа худалдааны цэгүүдэд 18 нас хүрээгүй хүүхдэд электрон тамхи зарахгүй гэсэн анхааруулгуудыг байршуулж эхэлсэн. Хариуцлагыг илүү сайжруулах үүднээс 18 нас хүрээгүй хүүхдэд удаа дараа буюу гурваас дээш удаа электрон тамхи худалдсан бол тухайн үйлчилгээ эрхлэгчийн бүртгэлтэй хариуцлага тооцдог болно. Электрон тамхийг сурталчилж байгаа зэрэг асуудлыг шийдэхийн тулд хууль эрхзүйн орчин хэрэгтэй. Эрүүл Мэндийн Яаман дээр Тамхины хяналтын тухай хуулийн ажлын хэсэг гарсан байгаа. Энэ ажлын хэсэгт Нийслэлийн зүгээс судалгаа болон саналуудыг хүргүүлэхээр ажиллаж байна. Эцэг эхчүүдийн зүгээс янжуур тамхиндаа ч мөн адил анхаарах хэрэгтэй байгаа талаар хүсэлт ирсэн.

Нийслэлийн Боловролын газраар санал асуулга явуулахад 9000 орчим тоо гарсан. 2023-2024 оны хичээлийн жилд 380 мянган хүүхэд суралцаж байгаатай харьцуулахад 9000 тоо гэдэг бага тоо. Амьдрал дээр хэрэглээ өндөр байгаа нь харагдаж байгаа.

Цаашид нарийвчилсан судалгааг хийх хэрэгтэй" гэлээ.