Д.Намуунцэцэг
Ажлын алба сэтгүүлч
Нийгэм
2024.02.26 21:01
4324
“Могол ноос” ХХК Монголдоо анх удаа хонины ноосноос ноолууран ширхгийг ялган авч нарийн утас үйлдвэрлэж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр Төв аймагт байрлах ноос, ноолуур боловсруулах чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж буй “Могол ноос” ХХК-ийн үйлдвэрт ажиллалаа.

“Могол ноос” ХХК нь үүсгэн байгуулагдсанаасаа хойш өнөөдрийг хүртэл тасралтгүй үйл ажиллагаагаа явуулан салбартаа шинэ технологи, инновацийг нэвтрүүлэн манлайлж ажиллаж байна.

  • 2001 онд ноос, ноолуур угаах үйлдвэр,
  • 2011 онд ноос, ноолуурын хялгас ялгах үйлдвэр,
  • 2013 онд ээрмэл утасны үйлдвэр,
  • 2017 оноос оёдлын үйлдвэр тус тус ашиглалтад оруулсан байна.

Тус компани нь Монголдоо анх удаа хонины ноосноос ноолууран ширхгийг ялган авч нарийн утас үйлдвэрлэж байгаагаараа онцлогтой юм. Мөн 100 гаруй хүнийг ажлын байраар хангаж байгаа бөгөөд үйлдвэрүүдтэй кластераар хамтран ажиллаж орон нутагт ажлын байр бий болгон хөгжлийг түүчээлж байна.

Тэрээр нарийн ноосон утсаар “Могол” брэндийн пальто үйлдвэрлэдэг байна. Үүний дээр дүрэмт хувцас, дээл, ороолт, оймс, бээлий зэрэг олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Дундговь, Увс зэрэг цэгүүдэд бүтээгдэхүүнээ нийлүүлж байна.

Цаашид үйлдвэрийнхээ үйл ажиллагаагаа өргөжүүлж, хүчин чадлаа нэмэгдүүлэн, бүтээгдэхүүний нэр төрлөө олшруулж, гаднын зах зээлд хүрч ажиллахаар зорьж байна.