Д.Намуунцэцэг
Ажлын алба сэтгүүлч
Нийгэм
2024.03.07 16:06
5352
“Ноён пицца” брэнд хугацаа уртасгагчгүй органик бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэдээ санал болгож байна

“Баялаг бүтээгч” нэвтрүүлгийн шинэхэн дугаарт “Ноён пицца” брэндийн Гүйцэтгэх захирал Э.Түмэнжаргал оролцож байна. Тэрээр тус брэндийн үйл ажиллагааг үргэлжлүүлэн шинэ өнгө төрхийг бий болгож, хоол үйлдвэрлэлийн салбарт хөдөлмөрлөж яваа баялаг бүтээгч юм.

Зочин хөтлөгчөөр “Бурамхан” брэндийн үүсгэн байгуулагч А.Солонго оролцлоо. “Бурамхан” брэнд нь 2017 оноос 100 хувь гараар урласан хатуу чихэр үйлдвэрлэж эхэлсэн. Одоогийн байдлаар швейцар технологи үйлдвэрлэлдээ нэвтрүүлэн 30 гаруй нэр төрлийн хатуу чихэр зах зээлд нийлүүлэн салбартаа өнгө нэмсээр байна.

Монголд 2008 онд “Ноён пицца” брэнд үүсгэн байгуулагдсанаар манай улсад пиццаны соёл дэлгэрэх эхлэл тавигдсан юм. Эдүгээ “Ноён пицца” брэнд 16 жилийн турш хамгийн сайн жороор хамгийн шилдэг пицца болон түргэн хоолыг хийж хэрэглэгч, үйлчлүүлэгчдийнхээ сэтгэлд хүрсэн амтыг мэдрүүлэхийн төлөө хичээн ажилласаар байна.

Өнөөдрийн байдлаар “Ноён пицца” брэнд зургаан төрлийн пицца, 10-аад нэр төрлийн амтат хоолыг олон улсын стандартын шаардлага хангасан нөхцөлд үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж байна. Мөн тэд үхэр, тахиан махан зайдас болон бургерийн талхаа дотооддоо үйлдвэрлэдэг бөгөөд хугацаа уртасгагч, химийн бодис ороогүй органик гэдгээрээ ихээхэн давуу талтай юм.

Урт насалж, ихийг бүтээхийг тулд эрүүл хүнс хэрэглэцгээе гэх уриаг үйл ажиллагааныхаа үндсэн зарчим болгодог “Ноён пицца” брэндийн хамт олон өдгөө 150-уулаа болон бүл нэмжээ. Эдгээр ажилчдад өсөн дэвших боломжийг тус компани үргэлж нээлттэй олгосоор иржээ.

Бизнесийн салбарт шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ нэвтрүүлэх нь олон эрсдэлийг дагуулдаг. Дэлхий даяар бие даан эхэлж буй нийт бизнесүүдийн 80 орчим хувь нь эхний жилдээ дампуурдаг гэх судалгаа байдаг. Харин франчайз бизнес авч эхлүүлэх нь олон эрсдэлээс хамгаалж, бизнесийн гарааг амжилттай тавьж өгдөг. Тэгвэл “Ноён пицца” брэнд 2023 оноос эхлэн өөрсдийн франчайз эрхээ нээлттэй олгон, хоол үйлдвэрлэлийн салбарт бизнес эрхлэх сонирхолтой залуусыг дэмжин ажиллаж байна.

“Ноён пицца” брэнд нь орчин цагийн технологийн дэвшлийг ашиглан бүтээгдэхүүн үйлчилгээгээ сайжруулан ажиллахыг зорьдог. Тиймдээ ч нь тэд сүүлийн үеийн онлайн захиалгыг нэвтрүүлж, дэлхийн хаанаас ч noyonpizza.mn вэб рүү хандан Монголд байгаа хайртай дотнын хүмүүстээ амтат бүтээгдэхүүн хүргүүлэх боломжтой гэдгээрээ давуу талтай.