Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Live
2024.03.21 09:28
3667
СБД-ийн 18-р хороонд үүсээд байгаа халиа, тошин айлын байшингийн өндөртэй чацуу хэмжээнд хүрчээ

Шар усны үер гэдэг нь хаврын улиралд дулаарч өвөл орсон цас, мөс хайлахыг шар усны үер гэж нэрлэдэг. Харин шар усны үер нь их хэмжээний хохирол үүсгэх эрдэлтэй байдаг. Харин манай улсад сүүлийн 60 жил буюу 1975 оноос хойш ороогүй их хур тундас энэ жил оржээ. Үүнээс үүдэн Улаанбаатар хотод 33 байршилд халиа, тошин үүсэж шар усны үер болох өндөр эрсдэлтэй байгаа. Харин дээрх 33 байршлын нэг нь Сүхбаатар дүүргийн 18-р хорооны нутаг дэвсгэр юм.

Одоогийн байдлаар тус  хорооны 39 айлын хашаа мөс, цасанд дарагджээ. Тиймээс мөс, цасанд дарагдсан айл өрхүүдэд нүүх шаардах бичгийг өгсөн байна. Гэвч шаардах бичиг авсан 10 айл нүүгээд байгаа бол үлдсэн айлууд  өнөөдрийг хүртэл нүүгээгүй байгаа юм. Учир нь нүүлгэн шилжүүлж байгаа бүс нь хэт хот гэх тайлбарыг нүүгээгүй байгаа иргэдийн зүгээс өгч байлаа. Мөн улсаас мөнгөн хэлбэрийн тэтгэмж өгвөл газраа чөлөөлж өгнө гэсэн юм. Харин өнөөдрийн байдлаар тухайн нутаг дэвсгэрт хуримтлагдсан цас мөсний хэмжээ айлын байшингийн дээвэртэй чацуу өндөртэй болжээ. 

Гэвч халиа тошин үүссэн газар иргэд амьдарсаар байгаа нь маш олон эрсдэлийг араасаа дагуулсаар байгаа юм. Өөрөөр хэлбэл шар усны үер боллоо гэхэд иргэд амь нас эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирохыг үгүйсгэхгүй юм. Тиймээс үерийн эрсдэлтэй бүсэд амьдарч байгаа иргэдийг яаралтай нүүлгэн шилжүүлэх шаардлагатай байна.

Мөн шар усны үерийн дараа халдварт өвчин үүсэх эрсдэл өндөр байдаг. Тодруулбал, шар усны үерийн ус нь ойр орчмынхоо бохирыг тээвэрлэн урсдаг тул  олон төрлийн халдварт өвчин үүсгэгч нян зөөгдөх магадлал маш өндөр. Мөн шар усны бохир ус агаарт тодорхой хэмжээгээр уурших   эсвэл хөрсөнд шингэснээр орчны бохирдлыг бий болгодог. Энэ нь хүний эрүүл мэндэд шууд бус замаар нөлөөлөх эрсдэлтэй.   Ялангуяа халдварт шар, суулга өвчин, амьсгалын замын болон харшлын гаралтай өвчин тусах нөхцлийг бүрдүүлэх эрсдэлтэй.  Иймд иргэд хувийн ариун цэврийг чанд сахих нь аливаа өвчлөлөөс өөрийгөө болон гэр бүлээ хамгаалах , урьдчилан сэргийлэх хамгийн чухал арга болдог байна.

Шууд дамжуулалт: