Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Нийгэм
2024.03.21 09:55
2450
Аниргүй байсаар бүрэн эрх нь дуусаж буй гишүүд

Улс орны хөгжлийн төлөвлөгөөг боловсруулах, ард түмэндээ ээлтэй төрийг бий болгох нь улс төрчдийн иргэдийн өмнө хүлээсэн томоохон үүрэг билээ. Гэвч Манай төр иргэддээ төмөр нүүрээ үзүүлэн, ядуурал, ажилгүйдэлд оруулсаар л.

Төр түмнээ төлөөлөн гарсан гишүүдийн ажил зөвхөн сонгуулийн өмнө эхэлдэг үү гэлтэй хайр зарлаж эхэлдэг.

УИХ-ын 2024 оны ээлжит сонгууль болоход гуравхан сар үлдлээ. Иймээс ч өвөлжин хайр зарлаж, хөдөө орон нутгаар тойрч яваад ирсэн гишүүд хаврын чуулган эхэлснээр гэнэт ухаантай үг хэлцгээж, дуугүй байсан гишүүд дуу орж эхэлжээ.

Иргэдийнхээ аюулгүй , тайван орчинд ажиллаж амьдрах эрх үүргээр хангах ёстой гишүүд иргэддээ хэрэгтэй хэдэн хуулийн төсөл дээр ажиллаж, хэдэн хуулийн төсөл боловсруулж өргөн барив? Хэрэгтэй хууль батлуулсан бол сонгогчдод илхэн харагдаж, амьдралд ойр.

Харин улс эх орондоо хэрэгтэй хууль санаачлаагүй, үг дуугаралгүй байсаар зарим нэг гишүүд аниргүй байсаар дараагийн сонгуультай залгаж байна.

Гарт баригдаж, нүдэнд үзэгдэх дорвитой ажил хийсэн хүмүүс ч бий. Парламентын дөрвөн жил гэдэг ч бага хугацаа биш л дээ. Энэ хугацаанд чимээ аниргүй дараагийн сонгуультой залгаж буй гишүүд ч цөөнгүй байна.

Баян-Өлгий аймгаас сонгогдсон Тилеуханы АУБАКИР

Дундговь аймгаас сонгогдсон Сүхбаатарын Сүхболд

Эрдэнэт хотоос сонгогдсон Дамбын Батлут

Хэнтий аймгаас сонгогдсон Б.Бат-Эрдэнэ

Бага-Нуур дүүргээс сонгогдсон Ц.Сандаг-Очир

Дорноговь аймгаас сонгогдсон Г.Мөнхцэцэг

Сэлэнгэ аймгаас сонгогдсон Ж.Эрдэнэ-Бат

Дорноговь аймгаас сонгогдсон Т.Энхтүвшин

Хэнтий аймгаас сонгогдсон Ц.Идэрбат

Ард түмний өмнө хүлээсэн хариуцлага, ажил үүрэгтээ үнэнч байх ёстой эрхэм гишүүд авлига албан тушаалын хэрэгт холбогдсон ч хариуцлага хүлээдэггүй. Дээдэх нь хөлөө олохгүй бол доодох нь гүйдлээ олохгүй гэдэгчлэн ард түмний дунд сүүдэр нөмөрлөж байна.