Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Live
2024.03.21 15:00
3470
Г.Амгаланбаатар: Үе үеийн хотын дарга нар драмын театрын газрыг хумсалсан

Өнөөдөр драмын театрын уран бүтээлчид газрын асуудал болоод орц, гарцын асуудлыг нь шийдвэрлэж өгөхийг хүслээ. Учир нь 1963 онд драмын театр анх ашиглалтад орохдоо том хашаатай байсан ч одоогийн байдлаар талбай нь улам хумигдаж авто машины зогсоол нь ч хүрэлцэхгүй болжээ. Үүнээс үүдэн үзэгчид багасаж, ажилчид нь ч өөрсдөө машинаа зогсоолд тавих боломжгүй болсон байна. 

Харин уран бүтээлчдийнх нь зүгээс үе үеийн хотын дарга нар драмын театрын газраас хумсалж өнөөдрийн байдалд хүрсэн талаар ярьж байсан юм. 

Тиймээс драмын театрын хамт олон Улаанбаатар хотын дарга Х.Нямбаатарт дөрвөн шаардлага бүхий шаардах бичиг хүргүүллээ.