Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
УИХ
2024.03.22 11:03
3486
Ц.Даваасүрэн: Морь унасан толгойгүй хүмүүсийн буруу шийдвэрийн гай энэ сонгуулиар гарч ирнэ

Сонгуульд оролцох намууд мөрийн хөтөлбөрөө энэ сарын 25-наас өмнө үндэсний аудитын газарт хүргүүлнэ. Харин  сонгуульд оролцох хүсэлтээ дөрөвдүгээр сарын 28-ны дотор СЕХ-нд хүргүүлсэн байх ёстой. Ийнхүү мөрийн хөтөлбөрөө эцэслэхээр парламентад суудалтай намуудын төлөөллүүд төв байгууллагынхаа хурлын товоо тогтоожээ.  Манай улсад албан ёсны бүртгэлтэй  37 улс төрийн нам байдаг. Энэ жил өмнөх жилийн сонгуулиудаас өвөрмөц сонгууль болно. Учир нь гишүүдийн тоог 126 болгож, сонгуулийн тогтолцоог пропорциональ болгож өөрчилсний зорилго нь хамтарсан засаг байгуулах юм. 

Харин өнөөдрийн УИХ-ын чуулганаар Барилга хот байгуулалтын сайд, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн өөрийн байр сууриа илэрхийллээ.

Тэрээр, Үндсэн хуулийн цэцийн бүрэлдэхүүн тавьж байгаа учир найдвар тавьж байгаа. Та нар төрийг самарч мэдэх аюултай эрх мэдэлтэй хүмүүс. Өнгөрсөн хугацаанд энэ нь харагдсан.  Зарчмын байр суурьгүй.Морь унасан толгойгүй, даргын үгийг л дагадаг. Улс төрийн өндөр албан тушаалтнуудад хувь заяагаа даатгаад айчихсан. Ийм арчаагүй байдалтай хүмүүс танай цэцэд их байдаг. Морь унасан толгойгүй хүмүүс ямар ч шийдвэр гаргаж мэднэ. Гай нь энэ сонгуулиар гарч ирнэ. 48 гишүүн ард түмний шүүлтгүй орж ирнэ. Ард түмнээр шүүлгэсний буруу гэж байхгүй. Намын жагсаалтын ард юу ч орж мэдэхээр болголоо. Үүнийг өмнөх үндсэн хуулийн хуучин бүрэлдэхүүн хийсэн гэлээ. 

Шууд: