Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Улс төр
2024.03.22 12:58
6451
Д.Баттулга: Нэг нам нийт сонгуульт ажилдаа 6,4 тэрбум төгрөг зарцуулах дээд хэмжээг тогтоосон

2024 оны УИХ-ын ээлжит сонгуулийн жилийн нийт төсвийн зардлын дээд хэмжээг хэдээр тогтоосон зэрэг асуудлаар аудитын менежер Д.Баттулгаас тодрууллаа. 

Тэрээр" Хууль эрх зүйн хувьд Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуулийн 50-р зүйлийн 50.1-т төрийн аудитын дээд байгууллага сонгуулийн зардлын дээд хэмжээг тогтоох заалттай. Үүний дагуу зардлын дээд хэмжээг тогтоолоо. Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан аргачлалын дагуу хэмжээг тогтоодог, дээд хэмжээг тогтооход хуульчлагдсан 7 арга хэлбэр байдаг. Тухайлбал сонгуулийн сурталчилгааны материал хэвлүүлэх, сонгогчдод тараах зардал, нийтийн эзэмшлийн гудамж талбайд зурагт самбар байршуулах, хэвлэл мэдээллийн зардал, ухуулах байр ашиглах, сонгогчидтой уулзалт хийх зэрэг зардлуудыг хуульд зааснаар тогтоож өгч байна. 

Ер нь 126 гишүүнтэй болж байгаа хэдий ч мажоритар системээрээ 78 хүн сонгогдож байгаа, тэр хүмүүс өөрийнхөө зардлыг гаргаад сонгуульдаа оролцоно. Жагсаалтаар орж буй 48 хүн намынхаа сурталчилгаагаар дамжаад оролцох учраас өмнөх сонгуулийн зардлын хэмжээнээс их хэтрээгүй. Шинэ сонгуулийн хуулиар бол тодорхой зардлуудыг бүр бууруулж өгсөн.

Өнгөрсөн 2020 оны сонгуульд машины тоо гэхэд нэг хэсэг дээр 3 байсан бол энэ жил нэг дэвшигч 2-с дээш машин ашиглахгүй байхаар заасан мөн ухуулагчийн тоо, цалинг нэг бүрчлэн зааж өгсөн байгаа. Тэгэхээр өмнөх сонгуулийн зардлаас их хэмжээгээр өссөн үзүүлэлт байхгүй. Тодорхой хэмжээний үнийн өсөлт, инфляцын асуудал байгаа учраас бага зэргийн өсөлтүүд байна. 

Энэ жил сонгуулийн 13 тойрогтой, тойргуудаас нэгдүгээр тойрог дээр 9 мандаттай намаас 574 сая төгрөг гаргана, нэг нэр дэвшигчээс 1,3 тэрбум төгрөг гаргах дээд хэмжээг нь тогтоож өгч байгаа. Дээд хэмжээнээс хэтрүүлж болохгүй, түүнээс биш дээд хэмжээнд заавал хүргэж зарцуул гэсэн заалт байхгүй. 

Хамгийн өндөр зардал гарч байгаа тойрог бол баруун 4 аймаг буюу Говь-Алтай, Завхан, Увс, Ховд дээр 10 мандаттай намаас 659  сая төгрөг гарч байгаа бол нэг нэр дэвшигчээс 1,5 тэрбум хүртэлх зардлын дээд хэмжээ гарч байна. Нэг нам нийт сонгуульт ажилдаа 6,4 тэрбум төгрөг л зарцуулна гэсэн дээд хэмжээ тогтоож өгсөн. Ингээд 13 тойрог дээр тус бүр дээд хэмжээг тогтоож өгсөн байна" гэв. 

Шууд дамжуулалт үзэх: