Б.Болор-Эрдэнэ
Гадаад мэдээний сэтгүүлч
Гадаад мэдээ
2024.03.25 08:10
5129
Халдлага үйлдсэн этгээдүүд шүүх хуралд оролцохдоо их хэмжээгээр шархадсан байжээ

Өнгөрөгч баасан гарагийн орой ОХУ-ын нийслэл Москва хотын захад оршдог Crocus City Hall концертын танхимд зэвсэгт этгээдүүд халдлага үйлдсэн билээ. Халдлагын улмаас одоогийн байдлаар 137 хүн нас барж, олон тооны хүн шархадсан. Энэ хэрэгт холбогдуулан 4 этгээдийг баривчилсан байна.

Тэднийг террорист халдлага үйлдсэн хэргээр буруутгаж шүүх ажиллагаа явагдаж байна. Тус халдлагыг  Исламын улс бүлэглэл (IS бүлэглэл) үйлдсэн тухайгаа бичлэгээр баасан гарагт олон нийтэд цацсан.

Харин Оросын эрх баригчид ямар ч нотлох баримтгүйгээр Украиныг тус халдагад буруутай хэмээн мэдэгдсэн бол Киевийн зүгээс энэ нь "утгагүй зүйл" гэж үзэж буйгаа илэрхийлсэн.

Оросын хэвлэлийн агентлаг (Риа Новисти) өчигдөр Москвагийн террорист халдлагыг үйлдсэн гэх хүмүүсийг байцаалтын дүрс бичлэгийг нийтэд цацжээ.

Оросын Холбооны Аюулаас Хамгаалах Албанаас халдлагатай холбогдуулан 11 хүнийг баривчилсны дөрөв нь халдлагыг гүйцэтгэсэн хүмүүс байсныг мэдээлсэн. Халдлага үйлдсэн этгээдүүд Далержон Мирзоев, Саидакрами Муродали Рачабализода, Шамсидин Фаридуни, Мухаммадсобир Файзов нар байжээ.  

Мирзоев, Рачабализода нарын нүд нь хөхөрч, чихийг нь томоор боосон харагдсан байна. Орос улсын сошиал орчинд тусгай албаныхан Рачабализода-ын чихийг огтолж байгаа батлагдаагүй бичлэг тарсан бол албаныхан түүнийг баривчлах явцад чих нь гэмтсэн гэж мэдээлсэн.

Фаридунигийн нүүр маш их хавдсан байсан бөгөөд Файзовыг шүүх хуралд тэргэнцэр дээр суулган авчирсан бөгөөд нэг нүдгүй байсан гэж Ройтерс агентлаг мэдээлэв.

Шүүхийн мэдэгдэлд Мирзоев нь Тажикстан улсын иргэн бөгөөд "буруугаа бүрэн хүлээн зөвшөөрсөн" гэжээ. Рачабализода мөн "гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн" гэж мэдэгджээ.

Эх сурвалж: BBC