Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Live
2024.03.25 14:43
1452
Л.Ариунтуяа: Зөвшөөрөлгүй айлуудыг албадан нүүлгэдэг ч зөвшөөрөлтэй айлуудтай зөвшилцөж нүүлгэхээс өөр арга байдаггүй

Өнөөдрийн байдлаар БЗД-ийн хонхор орчим буюу 11-р хорооны 4 байршил, Хан Уул дүүргийн Жаргалантын ам орчим шар усны эрсдэлтэй байгаа. Мөн Чингэлтэй дүүрэг болон Сүхбаатар дүүргийн 19, 13, 14-р хороодод эрсдэл үүсээд байгаа юм. 

Харин шар усны эрсдэлтэй бүсэд нийт 3,300 орчим айл өрх, аж ахуйн нэгж суурьшжээ. Үүний 1,200 орчим нь аж ахуйн нэгж байгаа бол үлдсэн нь айл өрхүүд аж. 

Шар усны үерийн эрсдэлд өртөж болзошгүй айл өрх, аж ахуйн нэгжүүдэд нүүх шаардах бичгийг өгдөг ч иргэд нүүдэггүй байна. Өнгөрсөн жил Хан-Уул орчимд амьдарч байсан 29 айлыг нүүлгэн шилжүүлжээ. Харин тус айлыуудыг морингын даваанд нүүлгэн шилжүүлсэн юм. Мөн өнгөрсөн жилийн 7, 8-р саруудад болсон үерийн улмаас 20 гаруй айлыг нүүлгэн шилжүүлсэн. Гэвч нүүж очсон газар нь дэд бүтэц байхгүй, автобусны буудлаас хол гэх мэт шалтгаанаар буцаад үерийн аман дээр ирж буух тохиолдлууд их гардаг байна.

Зөвшөөрөлгүй буусан айлуудыг албадан нүүлгэх арга хэмжээ авдаг ч зөвшөөрөлтэй газраа өмчлөөд авчихсан иргэдтэй зөвшилцөх байдлаар нүүлгэн шилжүүлээх өөр аргагүй байдаг. Гэвч иргэд үерийн эрсдэлтэй бүс гэдгийг нь мэдсээр байж нүүлгүй өөрсдийгөө болон бусдыг хохироох тохиолдлууд гарсаар байна. Үүний цаана Улаанбаатар хотын замбараагүй газар олголтын асуудал яригдаж байгаа юм. 

Шууд дамжуулалт: