Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Live
2024.03.25 15:07
1487
Н.Баярмөнх: Татвар төлөгчдийн мөнгийг хүн болгонд тарааж өгөөд байж болохгүй

Улаанбаатар хотын хэмжээнд 33 байршилд халиа тошин үүсээд байгаа. Мөн өнгөрсөн өвөл сүүлийн 30 гаруй жил ороогүй их хур тунадас орсон нь Улаанбаатар хотод шар усны үер болох өндөр эрсдэлийг үүсгээд байгаа юм. Харин өнгөрсөн амралтын өдрүүдэд дөрвөн байршилд шар усны үер болсон. Гэвч шөнөдөө буцаж хөлдөж байгаа нь усыг нь соруулан авах, суваг шуудуу  татан урсгах ажлын явцад хүндрэл үүсээд байгаа юм. 

Харин үерийн эрсдэлтэй бүсэд амьдарч байгаа иргэдийн хувьд улсаас ямар нэгэн төрлийн тэтгэмж өгвөл нүүнэ гэсэн байр суурьтай байгаа юм. Тиймээс тус асуудлын талаас талаар тодруулахад татвар төлөгчдийн мөнгийг хүн болгонд өгөөд байж болохгүй. Хариуцлагагүй байдлаасаа болж үерийн аман дээр буусан иргэдэд улсаас мөнгөн тэтгэмж өгөх боломжгүй гэлээ. 

Шууд дамжулалт: