Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Улс төр
2024.03.25 16:33
3273
Д.Тогтохсүрэн: Манай намын дүрмээр яллагдагчаар татагдсан хүмүүс нэр дэвшихгүй

МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөртэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнгээс тодрууллаа. 

Тэрээр" Ирэх 4 жилийн улс орны болон дэлхийн эдийн засаг ямар байх вэ гэдгийг бодолцож байгаа. Ирэх 4 жилд манай экспортын гол бүтээгдэхүүн Дэлхийн зах зээлийн үнэ буурахгүй, өсөлттэй байгаа.

Энэ нөхцөл байдлуудыг харгалзан үзэж байгаад 2028 он гэхэд нэг хүнд ногдох ДНБ-ийг 10 мянган долларт хүргэнэ гэдэг тооцооллыг гаргасан. Гол боловсруулалтыг Эдийн засаг хөгжлийн яам хийсэн, нарийн тооцооллын талаар аудитын байгууллага дүгнэлтээ гаргасны дараа тайлбар хийнэ. 

Манай намын дүрэмд авлига албан тушаалын хэрэгт холбогдож яллагдагчаар татагдсан тохиолдолд нэр дэвшихгүй, бусад гэмт хэргийн тухайд шүүхийн эцсийн шийдвэр гарсны дараа нэр дэвшихгүй гэдэг намын дүрмээ намын бага хурлаар журамлан баталсан. 

Шууд дамжуулалт үзэх: