Б.Болор-Эрдэнэ
Гадаад мэдээний сэтгүүлч
Гадаад мэдээ
2024.03.26 14:03
1087
IPHONE 16 ба AI

Apple компани iPhone 16 болон Хятад дахь бусад бүтээгдэхүүндээ Baidu AI-г суулгах тухай БНХАУ-ын хэвлэлүүд мэдээллээ.

Apple-ын гүйцэтгэх захирал Тим Күүк Хятадад айлчилж, Шанхайд APPLE брэндийн албан ёсны дэлгүүрээ нээсний дараагаар хэвлэлүүд ийнхүү мэдээлсэн байна.

Хятадын  Алибаба групп, Цинхуа их сургуулийн харьяа хиймэл оюун ухааны компани зэрэг томоохон технологийн компаниудтай уулзалт хийсний дараа Хятадын Baidu-ийн Ernie Bot-ийг iPhone 16, Mac OS, iOS 18 үйлдлийн системдээ ашиглах болсон гэж Шанхайн China Star Market -аас мэдээлэв.