Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Нийгэм
2024.03.27 10:45
3120
Өмхий махны асуудалд цэг тавьж чадахгүй ШАДАР САЙД !!!

Эмээлтийн зарим үйлдвэрүүдэд чанарын шаардлага хангаагүй, өмхийрсөн мах удаа дараа илрэх нь байдаг л үзэгдэл мэт болов.

Өмнө жил буюу 2023 онд "Үүлэнгөү" гэх Хятад захиралтай компанид их хэмжээний өмхийрсөн, хөгцөрсөн мах илэрсэн. Улмаар 11.886 тонн, шулж чанахад бэлтгэж усанд сойсон байсан 3.46 тонн, нийт 15.346 тонн махыг устгуулах шийдвэр гаргаж байв. 

Гэвч зөрчил гаргаж хүний эрүүл мэндэд заналхийлсэн үйлдвэрүүдийг хаах хүртэл арга хэмжээ авч чаддаггүй. Дунд шатны ажилтнуудыг ажлаас нь халаад л өнгөрдөг төдий. 

Шийдвэр гаргагч Гол чиг үүргийн байгууллага Улсын онцгой комисс, гэтэл Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан махны асуудлаа цэгцэлж чадахгүй өнөөдрийг хүрч байна. Асуудлыг өөр тийш нь эргүүлж Эмээлт орчмын мах бэлтгэлийн ажил муу байсан гэж яриад л өнгөрнө. 

Одоо олон нийтийн дахин нэг айж, эмээж буй асуудал бол зудын дараах үхсэн малын маханд санаа зовж байна. Энэ талаар Шадар сайд С.Амарсайхан "Зуд зовлонгийн хажуугаар ашиг хонжоо хайсан янз бүрийн үйлдэл гарахыг үгүйсгэхгүй.

Гэхдээ зудаар үхсэн малын хаягдал махыг хоол хүнсэнд хэрэглэгдэх асуудал боломж байхгүй гэдэгт итгэлтэй байж болно.

Хууль хяналт, мэргэжлийн байгууллагууд тус асуудалд онцгой хяналт тавьж ажиллаж байгаа. Хэрэв зарах асуудал гарсан бол нийгмийн эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэгт тооцож хуулийн дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ" гэж мэдээлж байв. 

Сүүлийн үед олон нийтийн сүлжээгээр амьдрах арга алга, захын хоолны газарт ороход өмхий махаар хоол хийсэн, зарим нь үхсэн малын мах байна гэдэг асуудлууд хөвөрч эхэллээ. Олны үг ортой ч байж магад... Үхсэн малын мах бууз баншны цехүүдэд тараагдаж байна гэдэг эх сурвалжийн мэдээлэл ч ирээд байна. Мах бэлтгэлийн ноцтой асуудлууд гардаг ч хууль хяналтын байгууллага шалгаж байгаа нэрийдлээр хэрэг замхран мартагддаг. Шат шатны чиг үүрэгтээ эзэн байя, иргэдийн эрүүл аюулгүй амьдрах эрх зөрчигдөөд байна ШАДАР САЙД АА !!!