Д.Мөнхжаргал
Ажлын албаны сэтгүүлч
Нийгэм
2024.03.27 12:19
1641
“Buuvee” брэндийн үйлдвэрт Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр ажиллалаа
 

Сүүлийн жилүүдэд дэлхий дахинд химийн аргаар гаргаж авсан нэхмэл, сүлжмэл эдлэлээс татгалзаж, мал амьтны гаралтай ноос, ноолуураар хийсэн эрүүл ахуй, гоо зүйн шаардлагыг хангасан экологийн цэвэр бүтээгдэхүүний хэрэглээ эрс нэмэгдсэн.

Тэгвэл Монгол эрдэмтэд, инженерүүдийн 20 гаруй жилийн судалгааны үр дүнд ердийнхөөс 2 дахин нарийн, үслэг багатай эрч өндөртэй 100% цэвэр ноолууран утас үйлдвэрлэн патентлуулсан “Buuvee” брэндийн үйлдвэрт Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр ажиллалаа.

“Buuvee” брэндийн ноолууран түүхий эдийг нутгийн монгол үүлдрийн ямааг үе дамжин малладаг малчид, малчдын хоршооноос гарал үүсэл нь тодорхой, үндэсний стандарт болон малын тавлаг байдлыг хангаж, ёс зүйг эрхэмлэн бэлтгэн нийлүүлдэг. Бэлтгэсэн ноолуурыг тогтвортой үйлдвэрлэлийн зохистой дадлын стандартын шаардлага хангасан угаах, хялгас ялгах, ээрэх, сүлжих, гүйцэтгэн боловсруулах үйлдвэрлэлийн технологийн дагуу боловсруулж, эцсийн бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.