Б.Нарангоо
Ерөнхий редактор
УИХ-ын гишүүн
2024.03.27 14:39
1348
Ж.Эрдэнэбат: Дэлхийн ТОП газар тариалан эрхлэгч улстай дотоодын үйлдвэрлэгчдийг өрсөлдүүлж болохгүй

Дархан-Уул аймагт "Газар тариалангийн салбарын өнөөгийн байдал-Тогтвортой хөгжлийн гарц, шийдэл" хэлэлцүүлэг болж байгаа. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатаас зарим барааг импортоос чөлөөлөх хуулийн төслийн талаар тодрууллаа. Тэрээр "Аливаа улс оронд стратегийн гэж тодорхойлсон бүтээгдэхүүн байдаг бол түүнийгээ төрийн бодлогоор хамгаалаад явж байх ёстой. Чөлөөт өрсөлдөөний зарчмаар үйл ажиллагаа явуул гэх байр суурь илэрхийлвэл түүнийг стратегийн гэж тодорхойлох шаардлагагүй болно. Тиймээс улаанбуудайн үйлдвэрлэлийг стратегийн ач холбогдолтой гэж үзэж байвал түүнийг төр нь хамгаалах бодлого гаргах ёстой. Хамгаалах бодлогоо татварын бодлогоор хийгээд хэрэгжүүлээд явж байх ёстой юм. Нэг талдаа хэрэглэгч нарын хувьд үнэтэй гурил хэрэглэж байгаа нь тодорхой. Үүнийг хэрхэн зохицуулах вэ гэхээр монополь байдаг юм уу  зах зээлийн зохицуулалтын хуулиараа зохицуулагдах ёстой. Үгүй бол нэг үйлдвэрлэгчээс хамааралтай , нэг бизнесээс болж нөгөө бизнесийг унагаж болохгүй. ОХУ-ын зах зээлд гурил хямд байгаа нь үнэн. Учир нь ОХУ бол дэлхийн топ газар тариалан эрхлэгчдийн нэг. Ийм улстай монголын үйлдвэрлэл эрхлэгчдийг өрсөлдүүлж болохгүй" гэлээ.