Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Ярилцлага
2024.03.27 14:53
3439
Н.Тунгалаг: Эрүүл саруул болчихвол орцны жижүүр ч хамаагүй хийж гурван хүүхэдтэйгээ жаргалтай амьдармаар байна

Манай сайт өчигдөр нэгэн хандивын аяны талаарх лайвыг үзэгч, уншигчиддаа шууд дамжуулан хүргэсэн. Учир нь Н.Тунгалаг өнгөрсөн жилийн 6-р сард өөрийн автомашинаа хүн гуйн бариулан зорчиж байхдаа авто тээврийн осолд орсон юм. Ослын улмаас Н.Тунгалагын биеийн нэг тал бяцралт өгч, хамт явсан 3-18 насны гурван хүүхэд нь гэмтжээ. 

Тэрээр маш яаралтай хагалгаанд орж чадвал бүрэн эдгэх боломжтой. Монголд хагалгаанд ороход түүнд 30-40 сая төгрөг шаардлагатай байгаа юм. Гэвч тэрээр өрх толгойлсон ээж учир эмчилгээний зардалаа олох боломжгүйн дээр, ахуйн зардалаа ч олох боломжгүйд хүрчээ. Учир нь Н.Тунгалаг хэвтэрийн дэглэм сахиж, хөдөлгөөнөө хязгаарлах шаардлагатай гэж эмч нь зөвлөжээ.  Иймээс түүний 19 настай охин Т.Батжаргал нь өөрийнхөө эмч болох мөрөөдлөө орхин эмнэлгийн байгууллагад үйлчлэгч хийн гэр бүлээ ганцаараа тэжээж байгаа. 

Тэднийх зарж болох бүх л зүйлээ заржээ. Гэвч одоогийн байдлаар хагалгааны мөнгө нь бүрдээгүй талаар ярьж байсан юм. Хэрэв Н.Тунгалаг маш яаралтай хагалгаанд орж чадахгүй бол гадаад руу өндөр зардалтай хагалгаанд орохоос өөр аргагүй болно. Мөн хагалгаа хийлгэлгүй удаан явбал өвчин нь даамжирч мэдрэлээ даган дөрвөн мөч нь ч мэдээгүй болох эрсдэл ойрхон байгаа аж. 

Ослын улмаас түүний 7-р ангийн сурагч хүү Т.Бат-Оргил нь маш хүнд гэмтэж, биеийн байдал нь зовиуртай байгаа. Гэвч Н.Тунгалаг өөрөө байнгын эмнэлэгт хэвтэж, хэвтэрийн дэглэм баримтлах шаардлагатай учир хүүгээ эмнэлэгт үзүүлж чадаагүй. Хагалгаандаа ороод эдгэчихвэл хүүгээ эмнэлэгт үзүүлнэ хэмээн уйлан ярьж байсан юм. 

Тиймээс тэрээр ард иргэдээсээ хандивын тусалцаа хүсэж байгаа юм. Хандивын данс: 5103036740 Хаан банк Н.Тунгалаг

Шууд дамжуулалт: