Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2024.03.28 09:48
1781
Шуурганаар сураггүй болсон 82 настай хоёр иргэнийг эрэн хайж байна
Өчигдөр буюу гуравдугаар сарын 27-нд төөрсөн сураггүй болсон таван удаагийн дуудлага Онцгой байдлын албанд иржээ. 
Завхан аймгийн Алдархаан суманд 82 настай эрэгтэй, Баянхонгорын Богдод малдаа яваад сураггүй болсон 82 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.
Мөн Завхан аймагт мөс цөмөрсөн хоёр тохиолдол гарав. Түүнчлэн Завхан аймгийн Цагаанхайрхан сумаас “Төмөртийн гол” хүртэлх зам цасанд хаагдсан дуудлагаар алба хаагчид үргэлжлүүлэн ажиллаж байгааг ОБЕГ-аас мэдээллээ.