Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
2024.03.28 11:03
3306
Гурил, малын тэжээлийн импортыг тэглэх асуудлыг УИХ-аар хэлэлцэнэ

Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг өнөөдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцлээ. Уг асуудлыг 3-р сарын 22-ны өдөр МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн ажлын 4 хоногийн завсарлага авсан. Харин дээрх завсарлагын хугацаа дууссан.

Д.Тогтохсүрэн: Гаалийн албан татварыг чөлөөлөх тухай засгийн газраас хуулийн төсөл өргөн барьсан. Өргөн хэрэглээний бараа болох гурилын импортын  гаалийн татварыг тэглэх, мал аж ахуйд үүссэн хүндрэлтэй холбогдуулан малын тэжээлийн гаалийн татварыг тэглэх хоёр асуудал орж ирсэн. Гэвч энэ асуудал дээр гишүүдийн байр суурь өөр өөр байсан. Тийм учраас УИХ дахь олонхын бүлэг байр сууриа нэгтгэх зорилгоор завсарлага авсан. Завсарлагын 4 хоногийн хугацаа дууссан. Энэ 2 талтай асуудал. тийм учраас манай бүлэг 2 талаас нь ярьж байгаад хэлэлцэх эсэхийг нь дэмжсэн. 

Харин санал хураалтаар 63.2 хувь нь дэмжсэнээр гурил, малын тэжээлийн импортыг тэглэх асуудлыг хэлэлцэхээр боллоо. 

Шууд дамжуулалт: