Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Улс төр
2024.03.28 11:40
3306
Ж.Батзандан: Д.Мөнх-Эрдэнэтэй хамтарч "Бүх ард түмний хуралдай"-г зарлан хуралдуулна

УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан мэдээлэл хийлээ.

Тэрбээр, "Намайг нүүрсний мафийн толгойлогч гэдэг хэрэг тохоод шоронд хорисон. Мөн кадитал банкны хэргээр шоронд хорисон. Нийслэлийн прокуророос миний хэргийг хэрэгсэхгүй болголоо. Гартаа гавтай, хөлдөө гинжтэй, амаа үдүүлсэн дөрвөн жил өнөөдрөөр төгслөө. Одоо үгээ хэлнэ, эрх баригчидтай тэмцэх тэмцлээ үргэлжлүүлнэ. Сая 461-р хорих ангид хоригдож байгаад гарч ирлээ. Одоо би гудамжинд ард түмэнтэйгээ хамт байна. Ордонд амьдрал сайхан байж болох ч иргэдийн хөргөгч хоосон байна. 

Эрх баригчид өөрсдийнхөө мөрийн хөтөлбөрийг 95 хувьтай биелэсэн гэж өөрсдөө ярьж байна. 20 хувьтай л байгаа. Тиймээс тун удахгүй Бүх ард түмний хуралдайг Сүхбаатарын талбайд зарлан хуралдуулна. Д.Мөнх-Эрдэнэтэй хамт энэ хурлыг хийнэ.

Би сөрөг хүчнүүдийг нэгтгэсэн Ардчиллын төлөө блок байгуулж УИХ-д нэр дэвшинэ" гэв.

Шууд үзэх: