Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Live
2024.03.28 11:50
1861
Хянан шалгах түр хороонд ирсэн нотлох баримтуудын мөнгөн дүн алдаатай, шаардсан нотлох баримтуудыг дутуу ирүүлжээ

УИХ-ын 2023 оны 6-р сарын 30-ны өдрийн 60-р тогтоолоор эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах түр  хороо байгуулан ажиллаж байгаа. Харин тус түр хорооны даргаар УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн ажиллаж байгаа юм. 

Хянан шалгах түр хороонд нийт 5 хянан шалгагч, 6 шинжээчийг томилон ажиллуулж байгаа бөгөөд УИХ-ын хяналт шалгалтын хуульд заасны дагуу түр хорооны тусгай шалгалтын сэдвийн хүрээнд холбогдох төрийн байгууллага, албан тушаалтнуудаас нотлох баримтыг цуглуулж, шинжлэн  судалж байгаа. Харин эмийн сонсголыг 3-р сарын сүүлээр хийхээр төлөвлөсөн ч зарим төрийн байгууллага, албан тушаалтан нотлох баримт гаргаж өгөхөөс зайлсхийх, нуун дарагдуулах, зөрүүтэй мэдээлэл ирүүлэх зэргээр хянан шалгах хорооны үйл ажиллагаанд саад учруулжээ.  Энэ нь УИХ-ын үйл ажиллагааг тасалдуулах хэмжээний асуудал үүсэж байгааг хэлж байлаа. 

Тухайлбал, 1. Эрүүл мэндийн сайд эм эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газарт зайлшгүй шаардлагатай эмийн 8, 9, 10-р жагсаалт, хүүхдийн 1, 2, 3-р жагсалтай холбоотой нотлох баримт гаргуулахаар 3 удаа албан бичиг хүргүүлсэн боловч эрүүл мэндийн яамны архивд байхгүй. Эрүүл мэндийн яамны дэргэдэх эм зүй, эм судлалын мэргэжлийн салбар судлалаас авах гэдэг хариу өгчээ. Харин Эрүүл мэндийн яамны дэргэдэх эм зүй, эм судлалын мэргэжлийн салбар судлалд албан бичиг хүргүүлэхэд архивд байхгүй, гар ноорог байгаа. Эрүүл мэндийн яаманд байх ёстой гэх зэргээр бүх нотлох баримтыг одоог хүртэл гаргаж өгөөгүй байна.  

Энэхүү жагсаалтад 2024 онд 140 тэрбум болгож ард иргэддээ нэн шаардлагатай эмийг хөнгөлж өгдөг жагсаалт юм. Үүнийг хэрхэн баталсан, баталж байх явцад ашиг сонирхлын зөрчил байсан уу гэдгийг тодорхойлоход чухал баримтыг өгөөгүй байна. 

2. Гэмтэл согог судлалын төв

3.Цус сэлбэлт судлалын үндэсний төв

4.Өргөө амаржих газар

5. 4-р амаржих газрууд өнөөдрийг хүртэл худалдан авалтын судалгаа холбогдох нотлох баримтыг ирүүлээгүй байна. 

6.Архангай, Баянхонгор, Сүхбаатар, Төв, Увс, Хөвсгөл аймгуудын засаг дарга нараас холбогдох нотлох баримтуудыг одоо болтол ирүүлээгүй байна. 

7. НЭМГ, Завхан, Говь-Алтай, Төв аймгийн эрүүл мэндийн төвөөс нотлох баримтыг ирүүлээгүй.

Мөн хянан шалгах түр хороонд ирүүлж буй нотлох баримтууд нь мөнгөн дүн алдаатай, шаардсан нотлох баримтуудыг дутуу ирүүлж байгаа нь УИХ-ын хяналт, шалгалтын тухай хуулийн 41-р зүйлийг хангаж ирүүлээгүй, нийтлэг асуудал гаргажээ. Иймд хянан шалгах түр хорооноос шаардсан бичиг баримтыг хүндэтгэж үзэх шалтгаангүйгээр ирүүлээгүй, гаргаж өгөөгүй, түр хорооны үйл ажиллагаанд зориуд санаатай саад хийж буй холбогдох албан тушаалтанд хариуцлага тооцох болно гэдгийг албан ёсоор мэдэгдлээ. 

Шууд дамжуулалт: